Ханбогд суманд малын эрүүл мэндийн төвийг байгуулав

МУ-ын хэмжээнд анх удаа Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2 давхар, иж бүрэн лаборатори бүхий "МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ"-ийг байгуулсан ба өнөөдөр улсын комисс ажиллалаа. 4 айлын орон сууц, автомашины граж, ногоон байгууламжийг нэг дор цогцоор нь шийдсэн байна. Ийнхүү сум дундын малын эрүүл мэндийн төвтэй болсноор малыг эрүүлжүүлэх томоохон зорилт хэрэгжих нөхцөл бүрдэж байгаа юм. Тус бүтээн байгуулалтын ажлыг "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн санхүүжилтээр хийжээ.

Өмнөговь аймаг