card

Хөрөг: Тэр хэн бэ

Багшийнхан овогт Бямбацогтын Эрдэнэ-Очир

Багшийнхан овогт Бямбацогтын Эрдэнэ-Очир 1975 оны 05 сарын 15-ны өдөр Бямбацогт Ч.Туяа нарын  ууган хүү болон мэндэлсэн. бага насандаа Галбын говийн элс, булгийн чулуу шороогоор үеийн нөхөдтэй тоглож наадаж өссөн. Сумын цэцэрлэг яслид явж байгаад 1983 онд сумын ЕББДСургуульд элсэн орж 1991 онд төгссөн. Тухайн үед сумын сургууль 8-н жилийн статустай байсан учраас Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотын 2-р 10-н жилийн сургуульд 1991-1993 онд суралцан бүрэн дунд боловсролыг эзэмшсэн. Тэрээр 10-н жилийн сурагч байхдаа л бизнесийн гараагаа эхлүүлсэн хэмээн үеийн нөхөд нь ярьдаг юм. 7-р ангид байхдаа хогийн шүүр хийж 20 төгрөгөөр зардаг байсан учраас тэр. 1993 онд Арван жилийн сургуулиа амжилттай төгсөөд Улаанбаатар хотод Монгол Мэдлэгийн Их Сургуулийн Герман хэлний ангид элсэн оржээ. 1996 онд тус сургуулийг Сэтгүүлч-Судлаач мэргэжлээр төгсөж ажлын анхны гараагаа эхлүүлж байгаа. Тэр үед эцэг нь өөд болсноор ээж , олон өнчин дүү нараа хоногийн хоолтой байлгах амаргүй хариуцлага оногдсон гэдэг. Хэдийгээр эзэмшсэн  мэргэжлээрээ ажиллаагүй ч ах нараа  дагаж дараа нь найз нөхөд ах дүү хамаатан садан гээд тус хэн хүнгүй л тусалж хил гаалиар арилжаа наймаа хийж ашиг орлого чамгүй олж амьдралаа залгуулж байжээ.

 

Зураг хажуу текст хагас дөрвөлжин
Зураг хажуу текст хагас дөрвөлжин

Гэргий П.Одончимэг айлын бага охин. Эмч мэргэжилтэй. Улсад олон жил үр бүтээлтэй ажиллаж 2015 онд Анагаах Ухааны докторын зэрэг хамгаалсан. Одоо Шастины нэрэмжит Улсын төв 3-р эмнэлэгт Хүний их эмчээр ажиллаж байна. Том хүү Э. Уужимсан СЭЗДСургуулийн 3-р курсийн оюутан, Удаах охин Э.Уужимжаргал “Орчлон” сургуулийн 8-р анги, дунд  охин Э. Уужимзамилан Олон улсын “Орчлон” сургуулийн 4-р анги, бага хүү Э.Уужимтөр “Номуун” бүрэн дунд сургуулийн 2-р ангид сурдаг. Үр хүүхдээ эрдэм боловсролтой зөв хүн байлгахын тулд бүхий л талаас нь дэмждэг үлгэр жишээ аав юм.

2002 оноос өөрийн “Уужим-ОД” ХХК-иа байгуулж байсан түүхтэй. Анхны үрээ мэндлэхэд  хүү төрлөө хэмээн ихэд бэлэгшээж өгсөн нэр,  хүү төрүүлж өгсөн ханиараа бахархаж компанийн нэрээ “Уужим-Од” /Уужим-том хүү, Од эхнэрийн нэр/  хэмээн ярьдаг юм. Компаниа байгуулсан эхний жилүүдэд бизнес цэцэглэн хөгжиж амжилттай ажиллаж, олон хүнийг ажлын байраар ханган нэлээдгүй айлын амьдралыг өөрчилсөн гэдгийг анхны ажилчид нь одоо ч хэлдэг билээ. Компанийн үйл ажиллагаа тэлж худалдаа үйлчилгээ, тээвэр ложистик, гадаад дотоод хамтын ажиллагаа, уул уурхайн олон талт үйл ажиллагаа /хөрс хуулалт, нүүрс тээвэр, хайрга дайрганы бутлуурын  үйлдвэрлэл, чулуун хавтан бордъюрын  үйлдвэр,  тоосгоны үйлдвэрлэл зэрэг/-г  эрхэлдэг.

Боловсрол

  • 1993

    Даланзадгад хотын II сургууль төгсөв

  • 1996

    Монгол мэдлэгийн их сургуулийг “Сэтгүүлч-судлаач”

  • 2002

    “Уужим-Од” компаниа байгуулав

  • 2006

    “Шинэ Ханбогд” ТББ-ын тэргүүн

  • 2009

    “Шинэ Ханбогд” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга

  • 2012

    Өмнөговь аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч

Аливаа ажил хамтын хүчээр явдаг, харин Эрдэнэ-очир захирал түүнийг удирдан чиглүүлж байдаг. Компани тогтвортой үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ улс төр, нийгмийн салбар, олон нийтийн байгууллагад авъяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулж

  • МАН-ын бага хурлын төлөөлөгч
  • Аймгийн Намын хорооны Тэргүүлэгч
  • “Шинэ Ханбогд” ТББ-ын тэргүүн, Удирдах зөвлөлийн дарга
  • ӨЗХТ-ийн удирдах зөвлөлийн гишүүн
  • Өмнийн Говийн Бүсийн Хөгжлийн Зөвлөлийн гишүүн
  • Ханбогд сумын “Хүүхдийн хүндэт  элч”
  • “Гавилууд” сангийн тэргүүн
  • Ханбогд сумын Бизнесийн зөвлөлийн дарга
  • Аймгийн ИТХ-ын төлөөлөгч
  • ГовийнОюухөгжлийгдэмжихсангийн ТУЗ –ийнгишүүн
  • Өмнөговь аймгийн МСУХ-ны тэргүүлэгч зэрэг сонгуульт ажлуудыг хийж байна.

2012 оны орон нутгийн сонгуулиар олны итгэлийг хүлээн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Ханбогд сумаасаа сонгогдсон билээ. Өнгөрсөн жилүүд сумын хувьд үсрэнгүй хөгжлийн эхлэл тавигдсан байсан бөгөөд Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар “хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр хэлэлцүүлэх, санаачлах, санал оруулах” эрхийнхээ дагуу нэлээдгүй ажлуудыг хэлэлцэн шийдвэрлүүлж чадсан.

Үг яриа цөөтэй, даруухан байхыг эрхэмлэдэг тийм л энгийн нэгэн хүн. Түүний өвөө “Зууны манлай багш” , АБТА Б.Чогдов бүхийл амьдралаа боловсролын салбарт зориулсан хүн байжээ. Зулай зулайгаа гишгэж төрсөн 7-н дүүтэй. Удаах дүү Болдмаатайгаа дэрсхэн өссөн хоёулаа дүү нартаа, ээждээ тус дэм  их болно. Дүү нар нь Аг-аа гэж хүндэлнэ. Эрхэмлэн хайрлаж,  үлгэрлэн дууриах хүн гэвэл тэрээр “Өвөө, Ээж,  гэр бүл, Эрдэм номд хөтөлсөн үе үеийн ачит багш нар болон мөр зэрэгцэн ажиллаж, хөдөлмөрлөж яваа анд нөхөд, малчид, өссөн төрсөн нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө илүү ихийг хийж бүтээхээр суралцаж байгаа оюутан залуус, ирээдүй болсон хүүхэд багачууд” хэмээн хариулсан байдаг. Ээж Ч.Туяа мөн л сургуульд тогоочоор олон жил ажиллаж байсан өдгөө үр ач нараа асран хүмүүжүүлж нутаг орондоо сайн хүү төрүүлсэн буянтай ээж хэмээн өргөмжлөгдөн ажиллаж амьдарч байна. Зэх зээлийн ороо бусгаа үе, хагацал зовлонгийн алиныг ч хатан ухаанаар даван туулсан эгэлгүй сайхан ээж бурхан шаштираа хоймортоо залан тахиж, хайрхандаа хүслээ даатганүр хүүхдийнхээ зөв замыг билэгшээж, буян заяа нь тэгш байхын ерөөлтэй цайны дээжээ өргөн байна.

Барьж байгуулсан, хийж бүтээснээ үнэлүүлж:

  • 2009 он Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу” алтан медаль
  • 2009 онд Аймгийн Засаг даргын жуух бичиг
  • 2010 онд МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монголын Хүүхдийн төлөө Үндэсний газрын “Хүүхдийн нөхөр-буяны эзэн” цол өргөмжлөл
  • 2011 онд Ханбогд сумын “Ахмадын төлөө буяны үйлстэн” цол өргөмжлөл
  • 2011 онд Монголын Сурагчдын Холбооны  “Хүүхдийн хүндэт элч” медаль
  • 2013 онд “Сайн үйлсийн эзэн” өргөмжлөл
  • 2013 онд Монголын “Хүүхэд хөгжил” сангийн Алтан медаль
  • 2014 онд Ханбогд сумын Боловсролын салбарын шилдэг хөрөнгө оруулагч
  • 2013-2014 онуудад Сумын Хүүхэд Залуучуудыг дэмжигч Буянт үйлстэн
  • 2015 онд Монголын Хүүхдийн төлөө Үндэсний газрын “ Хүүхдийн төлөө сайн үйлс” медаль
  • 2015 онд Монголын Хүүхдийн байгууллагын 90 жилийн ойн “Хүндэт медаль”
  • 2015 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдсан.

Зургийн цомог

Сонгуульт ажил