card

Мэндчилгээ

    Өмнөговьчууд, Галбачууд Та бидний хувьд өнгөрч буй дөрвөн жил бүтээн байгуулалт, ололт амжилт, шинэчлэлээр дүүрэн он жилүүд байлаа. Өмнөговь аймгийн МАН-аас 2016-2020 онд аймгаа хөгжүүлэх “Бид хамтдаа” Мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж ажилласнаа амжилттай хэрэгжүүлж, 95 гаруй хувьтай биелүүлжээ. Улс орны хэмжээнд гаргасан бодлогыг газар дээр хэрэгжүүлж, орон нутгийн ард иргэдийнхээ төлөөллийг хангаж, тэднийхээ эрх ашгийнх нь төлөө ажилладаг байгууллага бол Аймаг, Сумын ИТХ билээ.

   Боловсрол, эрүүл мэндийн асуудал бол ямар ч улс орны хувьд хөгжлийн чухал асуудал байдаг. Үүний хүрээнд Ханбогд сум сургууль, цэцэрлэгийн хүчин чадлаа нэмэгдүүлэв. Мөн дэд бүтэц, бүтээн байгуулалтын чиглэлээр зам, эрчим хүч, цэвэр бохир усны асуудлуудыг бүрэн шийдлээ.Үүн дээр суурилсан орчин үеийн орон сууцны хороолол байгуулагдаж эхлээд байна. Богино хугацаанд сумаас хот болон хөгжсөн хөгжлийн үлгэр жишээ болоход бид ойрхон иржээ. Сум орон нутгийн үе үеийн удирдлагууд болон ард иргэдийнхээ хамтын ажиллагааны үр дүнд Ханбогд сумаа хот болгох бодлого, шийдвэр, түүхэн бүтээн байгуулалтыг хамтран эхлүүлж чадсандаа бахархаж байна.

Ард иргэд маань ажил орлоготой, эрүүл саруул, төрийн үйлчилгээ хүртээмжтэй, хүнд сурталгүй байж, байгаль орчинд ээлтэй, өсөлттэй эдийн засгийг бий болгох зорилготой Мөрийн хөтөлбөр маань биелэлээ олж, Өмнөговь аймаг сүүлийн гурван жил дараалан Монгол Улсын “Шилдгийн шилдэг” аймгаар шалгарлаа. Энэ нь Өмнийн говийн ард иргэд та бүхний итгэл, сэтгэл, зүтгэл, хамтын ажиллагааны үр дүнтэй салшгүй холбоотой билээ. Ингээд та бүхэндээ 2016-2020 онд хийж гүйцэтгэсэн ажлаа ийнхүү тайлагнаж байна. Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Эрдэнэ-Очир Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Буян-Өлзий Өмнөговьчууд, Ханбогдчууд, Галба нутгийн зон олон Та бүхэндээ аз жаргал, сайн сайхан бүхний дээдийг хүсэж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн ерөөл өргөж байна.